Powered By Blogger

Friday, May 18, 2012

Итгэл, сэтгэл оюунаараа нэгдэцгээе


Зоос хоёр талтай.
Түүнийг агаарт шидэхэд сүлд эсвэл тоогоор буудаг.
Гэсэн ч энэ зоос хэдэн ч талтай байж болно. Гурав, дөрөв, тав бүр цаашлаад арав, магадгүй зуун ч талтай байж болох юм.
Энэ олон талын учир нь гэвэл. Энгийн урсгалаараа амьдрах хэн бүхний нүдэнд, зөвхөн сүлд, тоогоор л харагдана.
Харин бүтээлч сэтгэхүйтэй, түүнийгээ хөгжүүлэх сэтгэл зүрхтэй, үргэлж ирээдүй өөд тэмүүлэх тэмүүлэлтэй хэн бүхний нүдэнд зоос хэд л бол хэдэн талтай харагдана.
Үзэгдэнэ, бодогдоно...
Бас тэмтрэгдэнэ...
Яг одоо би зоосыг хоёроос илүү талтайгаар харах гэж өнгөрсөн, одоогийн эрдэмтдийн мөрлөсөн мэдлэгийн сангаас оюундаа хуримтлуулж явна.
Миний адил зуун, зуун оюутан ганц зоосны цаана хэлхэгдсэн амьдралын алтан зангилааны шаглаа бүрийн учрыг олж тайлах гэж суралцацгааж байна.
Тэдний зарим нь энэ уртын урт замаасаа шантрах үе тохионо, залхана...
Бүр магадгүй хойш сууна. Чингэвээс эцсийн үр дүнд сүлд, тоотойгоо л үлдэнэ.
Харин ирээдүйгээ төсөөлөн мөрөөдөж, мөрөөдөлдөө, зорилгодоо хүрхийн төлөө тэмүүлэх оюунлаг залуус олон гэдэгт итгэл үл мөхөсдөн сууна.
Тэд тэр л гэгээлэг, ертөнцийг харах цонх оршихуйд хөтлөгдөн оюунаараа нэгдэх учиртай.
Даян дэлхийн веб сүлжээ /world wide web-www/-г хамгийн анх зохиосон Их Британийн компьютерын мэргэжилтэн Тим Бернерс Ли, бидний мэдэх “Apple” брендийн эцэг Стив Жобс, Хавтгай бургер болон шарсан төмсний уурхай “Мак Дональдс”-аар овоглосон Шаннос Дэвис, Стивен Бигар зэрэг дэлхийд дуурсагдах агууд дэвшсэн хүмүүс толгой толгойгоо харан явсан гэвэл ёстой л нөгөө нар баруунаас гарч, нохойн сүүлэн дээр цэцэг ургана гэдэг болох биз ээ.
Эв нэгдэл, хүсэл мөрөөдөл, хамтрал эд бүгд тэдний амжилтын томоохон нууц байсныг агуу зохиолч Томас Л.Фрийдман ч өнөөгийн зууны даяарчлагдсан дэлхий загварыг тодорхойлогч гэгдэх “Дэлхий бөөрөнхий биш” номондоо цохон тэмдэглэсэн байдаг.
Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Урагшаа залуусаа.

No comments:

Post a Comment