Зэрлэг адуу буюу Монголчуудын нэрлэж заншиснаар тахь 1960-аад оны сүүлээр байгаль дээр устсан түүхтэй. Харин байгаль дээр хамгийн сүүлд үлдсэн тахь Монголын баруун өмнөд хэсэгт орших Зүүнгарын говьд ажиглагдсан байдаг аж. Ийнхүү дэлхийн эрдэмтэн судлаачид Монгол нутгийг тахийн уугуул нутаг гэж үздэг байна.
Миний өссөн нутаг, аав ээжийн минь төрсөн нутаг болох Завхан аймгийн Дөрвөлжин сум энэ ховор амьтны уугуул нутаг төдийгүй өдгөө сэргээн нутагшуулж буй гурван төслийн нэг нь хэрэгжиж буй газар, нутаг юм.

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1992 оны зургаа дугаар сарын энэ өдөр бидний эх оронд дэлхий хамгийн сүүлийн зэрлэг адууг Голландын Тахь хамгаалах сангаас авч ирсэн нь өдгөө 350 тоо толгой болж өсжээ. Энэхүү зэрлэг адууг Төв аймгийн Хустайн нурууны Хустайн Байгалийн Цогцолборт Газар, Говь-Алтай аймгийнТахийн тал-Говийн их дархан цаазат газрын Б хэсэг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багын нутаг Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт энэхүү гурван төслийн хүрээнд тус тус нутагшуулж байна.
Анхны 16 тахийг одоогоос 20 жилийн өмнө буулгаснаас хойш 2000 оныг хүртэл таван удаагийн тээвэрлэлтээр 84 тахийг Хустайн цогцолборт нутагшуулсан нь өдгөө 260 гаран тоо толгой, Францын тахь хамгаалах холбоотой хамтарсан Хомын талын төслийн 8 жилийн хүрээнд нутгийн минь Хомын талд 34 тоо толгой болжээ.
Олон улсын Тахь группын Монгол дахь товчооны захирал Н.Энхсайхан “Дэлхийн зэрлэг адууг эх нутагт нь буюу бидний эх оронд сэргээн нутагшуулах төслийн хүрээнд манай улсын засгийн газар Олон улсын Тахь групптэй байгуулсан гэрээгээ 2020 он хүртэл сунгасан” гэдгийг тус ойн хэвлэлийн хурлын үеэр мэдээллэв. Энэ нь нэг талаар дэлхийн байгаль хамгааллын салбарт монголчууд бидний эх орон үнэтэй хувь нэмэр оруулж буйн нэгээхэн илрэл болов уу?
Тахь судлаачид энэхүү биологийн төрөл зүйлийг гэрийн малтай бэлчээрийн төлөөх өрсөлдөөн, мөн тэднийг хэт их агнаж байсан нь байгаль дээр устах гол шалтгаан болсон гэж үздэг байна.
Харин нутагт маань энэ ховор амьтныг нутагшуулахдаа анх Францаас 22 тахийг 2004,2005 онд мөн Чех улсаас Прагын амьтны хүрээлэнгийн хандиваар 4 тахийг Ховдод онгоцоор буулгаж Ховдоос нисдэг тэрэг, машинаар Хомын талд зөөвөрлөсөн аж. Учир нь Хомын тал манай аймгийн баруун зүгт байдаг төдийгүй Ховд аймгийн төв Улаангом хоттой ойр байдаг юм.
Б.Мөнхтуяа /Хомын талд тахь сэргээн нутагшуулах төслийн судалгаа, шинжилгээний менежер/
-Манай Хомын тал төсөл хойд захаараа Завхан голын эргийн дагуу, зүүн зах Өндөр элст уул, баруун зах Улаан бураа зэрэг газраар 14500 га хашаалсан талбайд тахь нутагшуулж байна.Бид Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар мөн Францын Тахь хамгаалах холбоотой хамтарч энэ амьтныг уугуул нутагт нь нутагшуулж, Монголд тахийн популяци бий болгох ажилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.
Хөх ногооны униар татсан хөдөө хээр цайдамд, амгалан морьдын алхаа дэрлэн аж төрөх нүүдэлчин Монголчуудын нутагт дэлхийн нэн ховор амьтан нутагшсаар...

No comments:
Post a Comment