Ядуусын амьдралд олон салаа өргөс ургасаар, ужигарсаар
Г.ОРХОН
Ядуу хүний зовлонг ядуу хүн л мэддэг гэх үнэн үг бий. Бидний амьдралд эрхэлсэн ажилгүй, мөнгөгүйгээс үүдэн өчнөөн зовлонт зүйл урган гарч байна. Манай сэтгүүл ядууралд байнга анхаарлаа хандуулдаг. Ингэхдээ зөвхөн статистикийг үндэслэх биш, бодит байдлаас сурвалжлан гаргахыг чухалчилдаг. Энэхүү сурвалжлагаа бэлтгэх явцдаа бидэнтэй хамт нэг нарны дор, нийслэлийнхээ хаяанд зүдүүхэн аж төрж буй хэсэг хүний амьдралтай танилцан, нүдээрээ харж, сэтгэлдээ тунасан бүхнээ уншигч тантай хуваалцаж буй нь энэ билээ. “Ядуурал гэж хүний амьдралын чанарыг тодорхойлогч буюу энгийнээр өдөр тутамд хэрэгтэй хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ” хэмээн тодорхойлдог. Миний уулзаж ярилцсан хүн бүрт наад зах нь хоол хүнсний дутагдал туйлдаа хүрчихэж гээд хэлэхэд нэг их хазайхааргүй байна. Зургаан хүүхэдтэй эх хүн хүүхдүүдээ хоногт тус бүр зургаахан зүсэм талхаар хооллож, өөрөө хоосон хонох үе энүүхэнд хэмээн ярьж сууна. Манай улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь суурьшиж буй нийслэлд ядуурал өмнөх жилүүдээс буураагүй байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тэдний амьдрал улам туйлдаа хүрч буйг дараах баримтуудаар бататган уламжилъя.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан овоо 39”-ын задгай гэх хаягтай газар оршин суух П.Батбаярын гэр бүл. Задгай гэхийн учир нь эднийх өөрийн гэсэн хашаагүй. Ам бүл зургаа бөгөөд дээрх зурган дээрх ганц охин нь дөрвөн настай. Биднийг очиход 15 настай том хүү нь гэрийнхээ баруун орон дээр унтаж байв. Үе үе зовиурлах түүнийг хараад, өр өвдөж ээжээс нь “Бие нь өвдөө юү” гэтэл С.Цацралтуяа “Үгүй ээ, хүү маань сургуулиасаа гарчихсан. Гэртээ байгаа юм. Өглөөдөө жаахан унтдаг юм” гэлээ. 40 насыг дөнгөж гарч яваа энэ хоёрын амьдрал бүрхэг байна. Эднийх хүнсний талоныг эс тооцвол төрөөс халамжийн мөнгө огт авдаггүй. Бичиг баримтын асуудалтай тул хүүхдийн мөнгөө ч авч чаддаггүй аж. Бидэнтэй хамт явсан хэсгийн ахлагч Х.Оюунгэрэл “Хүүхдийн мөнгөө хурдан хөөцөлдөөч” хэмээн уцаарлангуй хэлээд амжив. Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнсний хөтөлбөрийн хүрээнд нэн ядуу өрхийн насанд хүрэгчдэд 10 мянга, хүүхдэд таван мянган төгрөгийг сар бүр олгодог бөгөөд эдний гэр бүл сардаа нийт 40 мянган төгрөг авдаг. Түүгээрээ нэг сарын хоол хүнсээ базаана. Үндсэндээ өрхийн сарын орлого нь энэ юм. Нөхөр П.Батбаяр нь өдөрт Улаанчулуутын хогийн цэг рүү гарч, мөнгө болгох юухныг түүн, борлуулж өдөртөө 5-10 мянган төгрөг олдог. “Энэ хогийн цэг байгаа нөхцөлд арай ч нэг юм хоол ундаар тасрахгүй л байна даа” хэмээн эхнэр Цацралтуяа ярилаа. Сүүлийн үед төмөр худалдан авахаа байж, зэс, гууль зэрэг зарим түүхий эдийн үнэ унасан нь Батбаярын гэр бүлд хүндхэн дарамт болж байгаа аж. Тухайлбал, нэг кг хуванцар савны үнэ өнгөрсөн онд 300 төгрөг байснаа 200 болж буурсан бол зэсийнх 1500 төгрөгөөр уруудаж 4000 төгрөг болжээ. Арай их үнээр борлуулдаг хог нь архины шил, хамгийн их олддог нь ундааны хуванцар сав аж. Нэг шилийг 100 төгрөгөөр борлуулдаг ч саяхнаас зарим шар айрагны шилийг ченжүүд худалдан авахаа байжээ. Гэрийн эзэгтэйн хэлж буйгаар ганцхан төрлийн шилийг худалдаж авахаа байхад өрхийн орлогод нь их нөлөөлдөг байна. Гэрийн эзэн уушгины өвчтэй учир тогтсон ажил хийж чаддаггүй бөгөөд бие нь өвдсөн үедээ хогийн цэг рүүгээ ч гарах тэнхэлгүй өнжих нь бий. Хогийн цэгийн утаа, үнс, тоос шороо түүний биеийг улам муутгадаг гэнэ. Эхнэрийнх нь хөл өвддөг учир хог түүж чадахгүй. Эмнэлэгт үзүүлэх гэхээр даатгал байхгүй, бас л мөнгөний асуудлаас болж эмчилгээ хийлгэж чаддаггүй гэнэ. Өдөрт хүүхдээ харж, нөхрийнхээ хогийн цэг дээрээс олж ирсэн сонины тасархайг олзуурхан уншиж өдрийг өнгөрөөдөг байна. Цацралтуяагийн нэг хөл нь өнгөрсөн жилээс хойш өвдөж, нарийссаар бараг гарынх нь шуу шиг болжээ. Дунд хоёр хүү нь “Эзний хайр ивээл” асрамжийн газарт амьдарч, хорооныхоо 62 дугаар сургуульд суралцдаг. Хоёр хүүгийнх нь нэг нь төрөлхийн харааны согогтой, нөгөө хүүгийнх нь нүд гэнэт солир болж асрамжийн газрынхаа зардлаар Сингапур явж хагалгаа хийлгэжээ. Эднийх түлээгээ хогийн цэг дээрээс базаадаг ч тэр хавьд байдаг хувийн худгаас нэг литр усыг таван төгрөгөөр авч байна. Арын хашааныхаа айлаас тог цахилгаан авах гэсэн боловч цахилгааны утас нь дутчихаад байгаа гэнэ.
ХОГИЙН ЦЭГГүЙ БОЛ ХООЛ үГүЙ
П.Батбаярын хажуухан талд айл байсан бололтой гэрийн буурин дээр навсгар буйдан, хуучин муу хэдэн хувцас хөглөрнө. Цацралтуяагийн хэлж буйгаар эднийх шиг л ядруухан айл байж байгаад эхнэр нөхөр хоёр салсан бололтой. Ядруухан амьдралд айл гэрийн хоёр гэлтгүй, хогийн цэг дээр хогоо булаацалдан муудалцах явдал ч их. Батбаярын гэр бүлийн адил Улаанчулуутын хогийн цэг дээрээс амьдралаа зогоож буй өчнөөн өрх бий. Тухайлбал, эднийхээс зүүн урагшаа хоёр гудамж өнгөрөөд байх Р.Улаанбандийнх ам бүл долуулаа. Дөрвөн хүүхдээс гадна эхнэрийнх нь дүү хамт амьдардаг. 2004 онд Баянхонгор аймгаас нийслэлд нүүж иржээ. Гэрийн эзэн, эхнэр хоёр 32 настай ч одоогоор хоёул эрхэлсэн ажилгүй. Барилгын ажил эхлэхээр ажилд орох санаатай гэнэ. Тэд өдөртөө мөн л Улаанчулуутын хогийн цэгтэй нөхөрлөдөг. Улаанбанди ганцаараа ажиллаад өдөрт 7000-8000 төгрөг олдог бол хоёулаа гарахаараа хоёр дахин ихийг олдог аж. Гэрийн эзэн нуруу, нугасны өвчтэй, төдийлэн хүнд хүчир ажил хийж чаддаггүй. Гэр бүлийн сарын үндсэн орлого дөрвөн хүүхдийнх нь 80 мянган төгрөг. Хогийн цэг дээрээс олсон хэдийгээ тэр өдөртөө хоол унданд зарцуулчихаар цааш нь хадгалах юм үлддэгүй байна. Эхнэр Д.Батсайхан “Мөнгө цаас болжээ. Өмнөх жил давс 500 төгрөг байсан бол өнөөдөр 700 төгрөг. Юмны үнэ тэнгэрт хадаж” хэмээн сууна. Тэрбээр одонгийн мөнгө гэж жилд 100 мянган төгрөг авдаг. Хамгийн бага хүүхэд нь гурван настай. Цэцэрлэгт өгөх гэхээр цэцэрлэг олддоггүй. “Өөрөө ажил хийе гэхээр нас, өнгө зүс заачихаар гологдох юм” гэлээ. Ажил хайхаар ихэвчлэн цайны газарт угаагч, цэвэрлэгчийн ажил л олддог аж. Гэрийн эзэгтэй өнгөрсөн зун барилга дээр ажиллаад хамгийн дээд тал нь 300 гаруй мянган төгрөг авч байсан тухайгаа дуу өндөр ярилаа. Гэхдээ цалингаа өгөхгүй удах гээд асуудал мундахгүй. Харин энэ хогийн цэг дээр бол хүний гар харахгүй, мөнгөө өгөх болов уу үгүй юу гэх айдас байхгүй гэж байна. Энэ өрх хоногт нэг шуудай нүүрс хэрэглэнэ. Өвөлдөө шуудай илүүтэй. Тог цахилгааны төлбөрт сардаа төслийн зуухны хөнгөлөлттэй нөхцөлд тавин хувь хямдруулж төлж байсан бол одоо 50 орчим мянгыг төлж байгаа аж. Энэ долоон хүн өдөрт хэмнэж, гамнаад 10-20 мянган төгрөг зарцуулдаг байна.
Дэлхийн банк туйлын ядуурлыг өдөрт нэг ам.доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр ам.доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог байна. Энэ нь төгрөгөөр 1994-4000 орчим /2015.03.25-ны Монголбанкны ханшаар/ болно. Гэтэл манайд хоногт зургаахан зүсэм талхаар голоо зогоож буй өрхүүд байна.
Тэдний нэг бол Б.Бауваржаны гэр бүл. Эднийх Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны 15 дугаар хэсгийн “Булгийн 20”-ийн 1110А тоот хашаанд таван ханатай гэрт есүүлээ амьдардаг. Хамгийн бага нь хоёр ойтой, том нь 16 настай хүү гээд зургаан хүүхэдтэй бөгөөд эхнэр Б.Саруулцэцэгийнхээ ээжийн гэрт толгой хорогддог. Өдгөө нас сүүдэр 60 гарч яваа ээж нь тэдэнтэй хамт амьдардаг. Эднийх Төв аймгаас шилжиж ирээд 15 жил болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд амьдрал нь улам л хэцүүхэн болж байгаа тухай Саруулцэцэг ярилаа. Энэ есөн хүн эмээгийнхээ тэтгэвэр, хүүхдийн мөнгөөр амьдарч байна. Саруулцэцэг жилд нэг удаа эхийн одонгийн 100 мянган төгрөг авдаг. Түүний хэлж буйгаар ээж нь Цагаан сарын үеэр тэтгэврийн зээл авчихсан. Нөхөр нь барилгын нэг жижиг компанид ажиллаж байсан боловч компани нь дампуурчихсан, одоогоор ажилгүй байгаа аж. Ганц оюутныхаа төлбөрийг амьтан хүнээс зээлээд төлчихсөн. Саяхан бас хоёр “Портер” нүүрс зээлж авчихаад байгаа гэнэ. “Хүүхдийн мөнгө буухаар л жаахан юм авч бэлддэг” хэмээн гэрийн эзэгтэй сулхан дуугарав. Эднийд 25 кг-ын нэг шуудай гурил сар хүрэхгүй хугацаанд дуусчихна. Махгүй үедээ гурилаараа талх, боорцог хийж өдөр, шөнөгүй хэрэглэдэг учраас тэр. Хүнсний ногоо барагтай л авдаггүй. Гэрийн эзэгтэйн зөвшөөрлөөр хөргөгчийг нь нээж хартал хэдэн том гялгар уут, хоёр гурван түнтгэр өөхнөөс өөр юу ч алга байлаа. Саруулцэцэг “Одоо гурилгүй болчихоод үлдсэн ганц ширхэг талхаа гамнаж идээрэй гээд сууж байна. Хүүхдүүддээ өглөө, өдөр, оройдоо хоёр хоёр зүсэм талх өгчихөөд л бид хэд цайгаа уугаад унтаад өгдөг дөө” хэмээн ичингүйрэн хүүрнэлээ. Сарын сүүлээр ийм үе олонтаа тохиох ч эднийх боломжтой үедээ ихэвчлэн шөлтэй хоол хийж иддэг байна. Малын дайвар бүтээгдэхүүн (гэдэс дотор) худалдаж авахаар дотор нь идчихээр олигтой юм байдаггүй. Өөх голдуу. Идэж байгаа нь уушги, элэг. Зарим нь зүрх, бөөртэй. Хүүхдүүддээ зүрх, бөөрөөр нь бантан хийж өгчихөөд, хоёр ойтой бага хүүхэд нь мөөмөө идээд унтдаг аж. Гэтэл өлмөн зэлмүүн, дээр нь хөл нь өвддөг ээжийнх нь хөхөнд сүү байгаа гэж итгэхэд бэрх санагдав. Тэрбээр “Манай хүүхдүүд хувь заяатайгаа эвлэрч байх шиг байна. Хаа очиж бие нь өвдлөө гэдэггүй. Юм мэдэхгүйгээрээ энэ бага маань л өлсөөд байна гэдэг юм” хэмээн ярих. Мөнгө хомс, амьдрал тарчиг үед өвчин зовлон холуур байгаа нь сайн хэрэг. Огт мөнгөгүй үедээ ойр хавийн дэлгүүрүүдээс зээл авдаг аж. Ихэвчлэн ганц, хоёр кг будаа, талх, сүү зэрэг бага багаар зээлсээр эцэстээ төлж барахааргүй өр болдог гэнэ. Заримдаа ч арга тасарч байх үед ашгүй оюутан хүүгийнх нь 70 мянган төгрөг буудаг гэнэ. Ойр хавьд нь хамаатан садан айлууд байдаг ч тэдний амьдрал эднийхээс нэг их дээрдэхгүй гэнэ. Нэгнийх нь гэрийнхээ гадаа гурил буулгаж байвал нөгөө хэдэн айлын эхнэрүүд сав суулгаа бариад очдог байна. Тог цахилгааны мөнгө сардаа дүүгийнхтэйгээ нийлээд 40 гаруй мянган төгрөг төлдөг. Үүнийг мөн л эмээ нь өгнө. 41 настай Саруулцэцэг “Дунд сургуулийн хүүхдүүдээс автобусанд мөнгө авахаа болимоор юм” хэмээн ярилаа. Түүний хэлж буйгаар настай хүмүүс тэтгэвэр авна, оюутнууд урамшууллаа авчихна. Харин хүүхдүүд ээж ааваасаа л мөнгө нэхнэ. Мөн тэрбээр “Ээжүүд улсад хөдөлмөр хийж өгч байна гэдэг ч гэртээ хүүхдээ харж байгаа ээж урамшуулал авсан юм алга. Би ажил хийвэл хиймээр л байна. Хүүхдүүдээ яах юм. Ямаа, маланд урамшуулал олгоод байдаг ч эцсийн эцэст ямаа Монголыг хөгжүүлэх үү” хэмээв. Хүүхдүүдийн сургуулиас анги засвар, тийм ч юмны мөнгө гээд татаас мундахгүй. Гэвч эднийх эдийн саван, угаалгын нунтаг ч авч дийлэхгүй үе олонтаа. Нөхөр Бауваржан хоёр ч газар ажил хийсэн боловч цалингаа авч чадалгүй “буяны ажил” хийчихээд сууж байна. Уулзсан айл бүрт “буяны ажил” хийсэн хүн таарах. Тэд үүнийг эдийн засгийн хүндрэлтэй холбон тайлбарлаж байна. Өмнө нь жижиг компаниудад барилгын ажил хийдэг байсан ч арай ч энэ жилийнх шиг мөнгөө авч чадахгүй байдаггүй байжээ.
ТЭТГЭВРИЙН МөНГө НЬ ЭМНЭЭС ИЛүү ГАРДАГГҮЙ
СХД-ийн долдугаар хорооных ч одоо 26-р хорооны “Алтан овоо-44”-ийн 18 тоот албан байгууллагын хашаа манаж суугаа Н.Чагдарсүрэнгийнх ам бүл дөрвүүлээ, өөрийн эзэмшлийн газаргүй, айл айлын хашаа дамжан амьдарч буй. Энэ хоёр хөгшин ганц охинтой. 25 настай Ундрах охин нь дөрвөн настай хүүтэй. Чагдарсүрэн гуай өдгөө 77 нас зооглож яваа бөгөөд Баянхонгор аймгаас нийслэлд шилжин ирээд есөн жил болж буй. Тэрбээр залуудаа барилга дээр ажиллаж, аж ахуй эрхэлж, сүүлд мал маллаж байгаад ганц охиноо сургууль соёлтой болгох гэж хотод иржээ. Гэтэл өнөөдөр охин нь сурсан сургууль ч үгүй, наймдугаар ангиа л төгссөн аж. Охин нь 2008 оноос аав ээжийгээ асарч байгаа. Чагдарсүрэн гуайн хөгшин нь даралт харваад долоон жил болж буй. Одоо биеийнх нь нэг тал мэдээгүй, хүний хэлж ярьж байгааг ойлгох нь байтугай гэрийнхнийгээ ч таньдаггүй. Өндийж ч чаддаггүй. Өдөрт нэлээд унтана. Сэрэхээрээ орилж хашгирна. Өвгөн өөрөө зүрх муу, даралт өндөртэй. Эл өрхийн сарын орлого зөвхөн хоёр хөгшний тэтгэврийн 400 мянган төгрөг. Ч.Ундрах хүүгийнхээ 20 мянган төгрөг хүүхэддээ л зарцуулна. Эднийх өдөр тутмын хэрэглээнээс гадна эм тариа их хэрэглэдэг болохоор арав хоногт 200 мянган төгрөг өлхөн зарцуулдаг байна. Огт мөнгөгүй болох үедээ зээлнэ. Даралтны эм л гэхэд 10 ширхэгийг нь 10 мянган төгрөгөөр авна. Асаргаа, эм тариа, группын мөнгө огт авдаггүй. Охин нь саяхан эмч нарын зөвлөлгөөний хурлаар ээжийгээ оруулахад асаргааны мөнгийг шийдэж өгөх юм хэлсэн гэлээ. Цахилгааны төлбөр нь сард 10 мянган төгрөг. Харин хашааны эзэн манаачийн цалин гэж хоёр “Портер” машин нүүрс буулгаж өгчээ. Тэдэнд энэ их дэм болж. Биднийг очиход Ч.Ундрах худгаас ус авч ирээд байв. Тэрбээр ийн ярьж байна.
“Энэ хоёр маань заримдаа зэрэгцэж, бас цуварч айлгана. Хамгийн ойрхон үйлчилгээ түргэн л байна даа. Түргэн тусламжийн эмч нар зөвлөгөө өгөөд л явдаг. Хүүхэд маань удахгүй сургуульд орно. Чадвал ирэх есдүгээр сараас цэцэрлэгт явуулна. Энэ жил их хямралтай байгаа. Талх 800 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 1050 болчихоод байна. Ээж маань өндийж чаддаггүй болохоор байнга живх хэрэглэнэ. 17 мянган төгрөгөөр 10 ширхэг живх аваад 10 хоногт л хэрэглэдэг. Хоолгүй хонох үе зөндөө. Ер нь би найз нөхөдтэйгээ уулздаггүй. Хүүгийн аав хааяа залгаж ярьдаг ч уулздаггүй. Манайд бараг хүн орж ирэхгүй. Хааяадаа хамаатны ах эгч нар орж ирнэ. Тэд нар ч бид дөрвийг нэг их тоодоггүй юм” хэмээв.
Чагдарсүрэн гуай тэтгэврээ буухаар өвчин намдаах болон толгой, даралтны эмээ базаадаг. Мөнгөний гачигдалд орохоороо аль болох өөрийнхөө нэр дээр зээл авч, энүүхэндээ хөгшинөө бодон, алс хэт арга ядахад зээл авна хэмээн эмгэнийхээ нэр дээр тэтгэврийн зээл авдаггүй байна. Гэхдээ бие гайгүй шиг болохоор мөнгөө хэмнэж, хайрлаад эм авдаггүй гэлээ. Байгаа хэдээрээ амьдралаа болгох гэж аав охин хоёр нэлээд тооцоотой ханддаг нь ярианаас нь илт. Чагдарсүрэн өөрөө санхүүгээ барьж охиндоо бага багаар хэдэн төгрөг өгч явуулж хоол ундны юм авдаг байна. Охин “Ийм байдалтай байгаа хоёр хүнийг орхиод яаж ч ажил хийхэв дээ. Би анх хотод орж ирээд олдсон ажлыг гололгүй хийдэг байсан” хэмээлээ. Мөнгөний хэрэгцээгээ харахаар ажил хиймээр байдаг ч тэрбээр аав ээжийнхээ ачыг хариулах гэж хичээж буй нь энэ гэсэн юм. Ундрах хааяадаа энэ гуравтаа бууз хийж өгнө. Түүнээс биш эднийх байнга гурилтай шөл иддэг бөгөөд саяхнаас ээж нь огт юм идэхээ байжээ. “Уйллаа гээд амьдрал шийдэгдчихгүй юм хойно ингэж л энэ хоёрынхоо ачыг хариулна даа” хэмээн хоолой зангиран ярих тэрбээр 25 насандаа хоолой дээр тулах зовлон бүхнийг хойш залгин амьдарч байна. “Насаараа хөдөлмөр эрхэлчихээд насны эцэст ингэж ч амьдарч байх гэж” хэмээх хоног өнгөрөөн суугаа Чагдарсүрэн гуайн эцэг хүний шаналал гаансных нь утаа адил гэр дүүргэх шиг.
СүүЛчИЙН БАРИМТ
Үндэсний статистикийн хорооны судалгааны тайлангаас харахад 2010-2012 онд ядуурлын хэмжээ буурч 38-27.4 хувьд хүрчээ. Тус хорооноос хамгийн сүүлд олон нийтэд мэдээлсэн дүн нь энэ бөгөөд удахгүй дөрөвдүгээр сард шинэ тайлан гаргах гэж байгаа гэсэн юм. НҮБ-ын Мянганы хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ядуурлын хэмжээ буурч байгаа ч хөтөлбөрийн хүрээнд энэ онд ядуурлыг 2000 оныхоос хоёр дахин бууруулна гэх зорилт тавьсан. Хэдий ядуурлын талаар нааштай үзүүлэлттэй гарч байгаа ч тус хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт одоогоор хангалтгүй байгаа талаар НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа ярилаа.
Манай улс энэ онд ядуурлын хэмжээг нэг оронтой тоонд оруулна гэх том зорилт тавиад буй. Гэтэл ядуурал буурах биш өсчээ. Ялангуяа Улаанбаатар хотод ядуурлын түвшин өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулахад одоогийн байдлаар бараг хоёр дахин өсч 40 хувьд хүрсэн байна. Тус дүнг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Алтанцэцэгийн “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанаас харж болно. Түүний хэлж буйгаар ийм төрлийн өмнөх судалгаануудтай харьцуулахад Улаанбаатар хотын ядуурлын түвшин олон өрхийн орлого, улсын эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас хамааралтай байгаа нь ажиглагджээ. “Эдийн засгийн байдал ялимгүй муудахад ядуу өрхүүдийн амьдрал түрүүлж дорддог. Тэгэхээр энэ нь ядуурлын түвшинг нэмэгдүүлж байна” хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Алтанцэцэг хэллээ. Ялангуяа өрхийн орлого тун бага, өрх толгойлсон эмэгтэй, эдгээр өрхийн ядуурлын түвшин тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас илүү их хамааралтай байдаг байна. Ядуу өрхүүд ч гэлтгүй хаа сайгүй бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүндээ хямдрал зарлаад буй. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нэг ой зургаахан сартай охиноос гадна дунд сургуулийн сурагч дөрвөн хүүхдийн аав С.Энхбаяр учраа олохгүй тэвдэж сууна. Том хүү нь 18 настай жудо бөхөөр хичээллэдэг. Түүний гэр бүлийн хүн хөхний хорт хавдраар бурхан болоод дөнгөж арав хонож буй. “Одоохоондоо ханийн маань буяны ажилд цугласан хэдэн төгрөгөөр болж л байна. Цаашид яаж амьдрах учраа нэг л олохгүй байна. Амьд яваа цагт болох л байх даа. Хэдэн хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй бол ч боллоо доо” хэмээн санаашрах. Энхбаярын гэр бүлийн сарын орлого таван хүүхдийнх нь 100 мянган төгрөг. Өмнө нь эхнэртэйгээ хамт дулааны улиралд барилга дээр ажиллаж сард таваас зургаан зуун мянган төгрөг олдог байж. Харин тэр одоо ганцаараа.
Хөдөлмөр эрхлэх гэхээр үр хүүхдээ орхиж болдоггүй, ажил хайхаар олдох нь ховор, ажил хийж байгаа нэгэн нь цалингаа бүтэн авах нь асуудалтай бас маргаантай ийм л олон салаа өргөс ядуусын амьдралд ургасаар, ужигарсаар. Зүгээр суухаар өлсөх, ядуурах бас туйлдахын цондон болох. Их хотын амьдрал ёстой л эрээнтэй бараантай, ядуу гэх өрхүүд зутруухан амьдарч байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Ж.Оюунцэцэг “Халамжийг хавтгайруулж олгосноос болж иргэд бэлэнчлэх сэтгэлгээтэй, амьдралынхаа төлөө тэмцэх ухамсаргүй болж байна” хэмээн ярив. Ийм хүмүүс ч бий. Гэтэл халамжийн мөнгөгүй бол өлсөж үхэхээр амьдралтай хүн олон байна. Дахин хэлье. Улаанбаатарт ядуу амьдралтай иргэд туйлдаж, ийм өрхийн эгнээ өдрөөс өдөрт өргөжсөөр. Зүдрүүхэн эдийн засгийг зүлгүүрдэх хүч нь ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлт гэдэг нь үнэн аж. Улсын маань ажиллах хүчин, иргэдийн амьдралын өнөөдрийн дүр төрх цаашид хэр удаан үргэлжлэх юм бол оо. Магад улсын эдийн засаг сэргэх тэр үед амьдрал арай дээрдэх учиртай. Маргаашийн нар манддагаараа л мандана. Өнөөдөр гэдэс хонхолзон суугаа хэсэг хүүхэд маргааш хоолтой хонохыг мөрөөдөн сууна. Ядуугийн зовлонгоос улбаалж хөгшин, залуугүй өвчилж байна. Саяхан нэг сургалт дээр Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлж байсан үг санаанд тод тусав. “Монгол Улсын иргэд ажилгүй болвол нүх рүү унана” гэж.

No comments:
Post a Comment