Powered By Blogger

Sunday, January 6, 2013

Найз нартаа зориулав



    Намар оройтолгүй учирсан нөхөд
    Насан эртээс ханилсан нөхөд
    Наашаа цаашаа явсан нөхөд
    Нахиалж хэдтэй нь танилцсан нөхөд
Ялгаагүй л миний найзууд
Яалт ч үгүй миний андууд
   Үсээ зулгааж, зүсээ хувиргасан ч
   Өмөртөл үг хэлэх хэдэн нөхөд
   Үгээ хэлж, үйлээ нураасан ч
   Өмөөрч ам нийлэх хэдэн нөхөд
Ялгаагүй миний найзууд
Яалт ч үгүй миний андууд
    Би боддог юм...
    Бошинзоороо ижилссэн хэд нь
    Бодлыг минь уншаад байна уу? гэж
    Би баярладаг юм...
    Баривчаараа дотноссон хэд нь
    Барагтаа намайг ганцаардуулдаггүй гэж
    Би айдаг юм...
    Сүүдрийг минь үргээх гэж гэрэлтүүлэхэд нь
    Сэвтүүлж тэднийгээ үргээчих вий гэж
    Би эмээдэг юм...
    Саравчилж сэтгэлийг минь ширтэхэд нь
    Саваагүйтэж тэднийгээ гомдоочих вий гэж
Магнай тэнүүнд магтах нэхэд
Малгай олонд зэмлэх нөхөд
Маргааш ч хамт үүрдийн нөхөд
Магад гомдсон ч сэтгэлийн нөхөд
   Ялгаагүй л миний найзууд
   Яалт ч үгүй миний андууд 2013.01.05

No comments:

Post a Comment