Powered By Blogger

Wednesday, December 5, 2012

Хотын шөнө амьдрал буцлана
Хөөгдсөн нэгэн нь хөлөө ачин сууна
Хотын шөнө ажил будрана
Хөнгөн нэгэн нь хөмсгөө засан сууна
Янжуур амталсан бүсгүй
Өсгий дээрээ тогтож ядна
Ялимгүй татсан хөвгүүн
Өлмий дээрээ шогтож ядна
Хотын шөнө амьдрал буцлана
Хөлчүүн нэгэн нь хөлөө хурдасгана
Хотын шөнө ажил будрана
Хөөрхий нэгэн нь хөсөр хэвтэнэ
Бохь зажилсан авхайн амнаас
Бузар үг уцаартай ханхийнэ
Бодолд дарагдсан өвгөний гаансаас
Болдоггүй, болдог бодлууд суунаглана
Хотын шөнө амьдрал буцлана
Хөрсгүй хайрын мөрөөдөл амтагдана
Хотын шөнө ажил будрана
Хөмсгөн сартай болзож нэг хагацана.

No comments:

Post a Comment