Сүүлийн жилүүдэд Монголын сэтгүүлзүйд шар мэдээллийн хэвлэлүүд ихээр орж ирэх болж. Жишээ нь: Соронз, Хот ньюс, Масс, Гранд гэх мэт.
Тохиолдлоор эгчийнд маань тэдний нэг “Соронз” сэтгүүлийн нэг жилийн ойн дугаар болох 2010 оны 12 дугаар сарын дугаараас эхлэн 2012 оны 03 дугаар сар хүртэлх бүх дугаар байлаа.
Эмэгтэй л хүн болсон хойно эд гоёлыг шохоорхон, хэн юу юу хэрэглэж буйг нь шимтэн уншиж Соронзынхны нийтлэлийн бодлогод нь ёстой л нэг уусаж байх юм.
Унших тусам сэтгүүлчдийнх нь хэл ам нь гүйцэгдэхээ больж юу юугүй эдийн шуналд автагдахнээ. Гучин хуудас хэвлэлийн 16 нүүр нь реклам. Хувийн өмчийн, арилжааны зориулалтай юм хэмээн үл ойшоох ч мэргэжлийн үүднээс чадан ядан ажваас ихэнх бичвэр нь үнэхээр ядуу санагдсан юм. Ийнхүү хэд хэдэн мэдээнд тус салбарын оюутны үүднээс анализ хийж үзлээ.
2012 оны 03 дугаар сарын дугаар №51
15 дугаар хуудас-Сайд аа, таны хэлсэн талх хэзээ хүмүүсийн гар дээр очих вэ?
“Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуяг оны өмнөхөн талхны үнийг 300-н төгрөг хэмээн “том тэнэгтэн” олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Үүнийг нь талхны үнэ мэддэггүйдээ биш харин хүмүүсийн анхаарлын төвд орох гэсэн зохион байгуулалттай үйлдэл гэж олон хүмүүс үзэж байгаа. Мэдээж талхыг хүмүүс өдөр бүр иддэг болохоор энэ хэрэгцээн дээр нь бяцхан тоглолт хийсэн нь хүн болгоны сонорт хүрч ингэж “тэнэгтсэн” хүний “гэгээн төрхийг нь” харах гэсэн хүмүүсийн тоо ч огцом өссөн. Түүнийг ирэх сонгуульд хүч үзэх нь гэсэн хүмүүсийн таамаг ч биелэлээ олов. Нийслэлд нэр дэвших нь тодорхой болсноор эрхэм сайдын 300-н төгрөгний талхны нууц тайлагдсан гэхэд хилсдэхгүй. Ч.Ганхуяг өмнөх сонгуульд талх, компьютер гэж ярьсаар байгаад илт ялалт байгуулж, эрхэм 76-ын нэг болсон нь
Ч.Сайхан-билэг “агаагынхаа” хойчийг залгамжлахаар “талхны түүх” зохиосон бололтой. Түүнийгээ сонгууль дөхөхөөр хялбархан баллуурдчихна гэж бодсон ч эндүүрчээ. “Урт хэл хүзүү орооно” гэгчээр өөрийгөө улам л байдалд хийж буйг хараад хүмүүсийн “хөх инээд”-ийг нь улам хүргэв. Өөрийгөө талх иддэггүй хэмээж Монголд 250-3000-н төгрөгийн талх байдаг гэхчлэн нэлээд далайцтай судалгаа хийжээ. “Таны хэлсэн 300-н төгрөгний талх ямар талх вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад хээв нэг дөрвөлжин жижиг тал байгаа, 250-н төгрөгний талх байхгүй шүү гэхэд-Байгаа жижигхэн булочка байгаа” хэмээн “зууны онигоо”-ны оронд “талх судлаач” гуншинтай болохоо шахсан байх юм. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр эрхэм сайдын буянаар 300-н төгрөгийн талх тариад ч ирэх юм билүү хэн мэдлээ.”
?-Том тэнэгтэн, Ингэж тэнэгтсэн түүний гэгээн төрхийг нь харах гэх мэт ямар нэгэн өшөө хорсол тээсэн ч юм уу, хэн нэгний захиалга ч юм уу өөрийн үзэл бодлоо ёс зүйгүйгээр хэт дөвийлгөж. Ч.Сайханбилэг агаагынхаа, Хөх инээдийг нь улам хүргэв гэх мэт ярианы хэллэгийг ихээр ашиглаж. Уг нь бол сэтгүүл, сонины бүхий л бичвэр бичгийн хэл дээр байх ёстой гэдэг.
16 дугаар хуудас-Цагаан гартнуудын Цамаан зан!
“Их хотын соёл гэж юу юм бэ? “Наад зах нь хажуу хавиргандаа гай болохгүй, хаа таарсан газраа хог хаяхгүй байхаас эхэлнэ” гэж хэн ч билээ нэг эрхэм хэлсэн байдаг. Тэгвэл өөрсдийгөө хотынх, тэр байтугай 40,50-н мянгатынхан гэж онцгойрдог хэнээтнүүд бас байна. “Бид нар Битлиз сонсдог, унаган Орос хэлтэй, ууж идэх сурсан...” гэж гайхуулдаг, юм л бол оюунлаг гэж ярих дуртай эрхмүүд олон байдаг. Ухаандаа тэд Монголын анхны орон сууцны хороолол болох 40,50-н мянгатад амьдарч, хойд хөршид сурмаар аядан, Орос хэлээр хальт ярьдаг болсноороо өөрсдийгөө элит гэж боддог. Түүхэнд үлдэх хулигаан, атамануудаараа алдартай 40,50-н мянгатаас энэ мэт хэнээрхдэг эрхмүүд зохиогч Б.Долгион, Санжийн Баяр, тэргүүтнүүд жинхэнэ “цагаан гартнууд” бол тэд. Яг үнэндээ жалга довны үзлийг хамгийн их гаргадаг эдгээр эрхмүүд сигар татаж, эрээн алчуур хүзүүндээ зүүснээр хотын соёлыг тодорхойлж, нүдний шилнийхээ үнийг ярьсаар бусдаас ялгарчихдаг гэсэн өрөвдмөөр үзэлтэй. Тийм л элитээрээ онцгойрох гэсэн юм бол MCS-н Ж.Оджаргал шиг, өөр бусад шигээ бүтээж босгох нь яасан юм.
Урлагынхан дотроо ялгаварлах үзлийг тахал шиг тарааж, улс төрийг бусниулж самарснаас өөр юу байна. Өнгөрсөн жилүүдэд хайрт “Битлз”-ийнхээ хөшөөг босгож, “40-н мянгатын атаманууд” ном гарснаас юу хийсэн юм бэ. Уг нь 40-н мянгатынхан Монголдоо л соёлын довтолгоонд өртсөн анхдагчид нь хэрнээ өнөөдөр хамгийн хоцрогдогчид нь болж хувирсан гэлтэй. Э.Бат-Үүлийн хувьд бас ч гэж “хал үзэж, хашир суусан толгой” гэсэндээ дуудах нэр, дуурсах алдартай нэгэн. Он жилийн эрхээр 40н мянгатын байшингууд, тэнд амьдардаг байсан “пацаанууд” ч өтөлж хөгширсөн, шинэ залуу үе ирсэн гэдгийг санаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү ах нараа!”
?-Эндээс “Ухаандаа тэд Монголын анхны орон сууцны хороолол болох 40,50-н мянгатад амьдарч, хойд хөршид сурмаар аядан, орос хэлээр хальт ярьдаг болсноороо өөрсдийгөө элит гэж боддог.” гэсэн өгүүлбэрийг л авч үзэхэд тэнд амьдардаг хүмүүс бүгд хойд хөршид дөнгөн данган сураагүй л бололтой бас орос хэлээр хальт ярьдаг гэх юм. Түүнчлэн тэд бүгдийг бодлыг тааж ямар ч үндэслэлгүй өөрийн бодлоо ёстой л нэг шулуухан буулгасан байх юм.
Үнэнч шударга байх нь мэргэжлийн сэтгүүлчийн үүрэг, үнэний төлөө зүтгэх нь мэргэжлийн сэтгүүлчийн зорилго гэдэг. Тэгэхээр уг сэтгүүлд мэргэжлийн сэтгүүлч хэд байгаа бол хэмээн эргэлзээ төрхөд хүргэж буйг нуух юун.
Тус сэтгүүлийн энэ дугаарын “Бид ч бас бүсгүйчүүдээс тутахгүй” гэх нүүрт “...Номинталст-ын Д.Батсүхийн 1500 долларын Hermis-ын тэлээ, Жигүүр грандын Д.Баттөрийн 1000 долларын костюм хослол, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн 285 долларын Burburry брэндийн малгай...” гэх мэт эмэгтэйчүүдийн эдлэлийн үнэ өртгийг цохон зарладаг байсан бас эрчүүдийг гоёлоор нь уралдуулах болжээ. Дан эд материал өмсөж зүүсэн бүхнээр нь үл зогсон амьдардаг байр орон сууцын үнэ өртгийг нь олон нийт уншигчдад сурталчлах юм.
Хэл найруулга, хэвлэл мэдээллийн үүрэг зарчмын биелэлт хомс, нөгөөтэйгүүр тус сэтгүүлийн эрхлэгч М.Туяа, ерөнхий редактор Т.Монголзаяа тэргүүтэй сэтгүүлчдийн ёс зүй хаана явна гэлтэй.
Уг сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарыг чадан ядан шүүхэд сэтгүүлчийн ёс зүйн алдаа болох бусдын өмнөөс ярих, хов живийг эх сурвалжаа болгон доромжилж хочлон, үзэл бодлоо тусгаж мөн мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хувийн тооцоо хийх гэх мэт алдаа бүгд байх юм.
Тус сэтгүүлээ үл зогсон Соронз тэргүүтэй хэвлэл мэдээллийн үүргээ үл биелүүлэх мэдээллийн чанарын шаардлага дутмаг хэвлэлүүд олширсоор байна.
Соронзыг Монголын номер нэг сэтгүүл гэж хэн өргөмжилснийг нь үл мэдэх ч эд бүгдэд хяналт тавих цаг нэгэнт иржээ.
Эс тэгвээс Монголын ард түмэн нөгөөтэйгүүр олон нийтэд баян хоосны ялгаа газар авч тэдний сэтгэлгээнд оюунлаг бус эд материал мөнгөний, шулуухан хэлбэл шуналын гэрэл асахнээ.
Эрхэм сэтгүүлчдээ, Соронзынхоон оюунлаг бичвэртээ цэвэрлэгээ хийх цаг нэгэнтээ иржээ.
No comments:
Post a Comment