Заримдаа сайн байна уу? гэж тэр мишээнэ. Нэг бол хэнд ч хамаагүй юм шиг дүүлэх агаад түүнтэй учирмагц л ганцаардлын үнэр сэвхийх шиг санагдана. Бас бодогдоно. Баримжаагүй, барьж боломгүй, тэвэрч, бас атгаж чадалгүй чамайг оюун бодлоосоо алдана.
Ганц л амьдрах амьдралын минь хором бүр ямар нандин бас чухлыг тэр л мэдрүүлж , сэтгэлд минь луужин болох тэр эрхэм гэгээн бас буцлам нэгэн.
Энэ ертөнцийн түүнийг мэдэрч бас үзэж харах хэн ч бай “Улаан нүдэн” түүний минь хайр энэрэлийг амсаж буй нь сайхан ч хааяа хардмаар.
Өөрийн тэрхэн орчны эвдүүхэн анирыг түр умартах агшинд зурвасхан нойрсоог минь үргээж, гэнэхэн тайтгаралыг эвдэн хэн нэгэн дулаахнаар тэврэх шиг болохуйяа...
Мэлмийд минь тэр биш түүний илч дулаан, хайрын туяа л үзэгдэнэ, бас тэмтрэгдэнэ.
Харин бие минь үтэрхэн хугацаанд бус үүрдийн нойрноосоо зуурдхан сэрсэн үлгэрийн Гүнж адил амар амгаланг сая л мэдрэх шиг.
Магад түүний илбэдсэн хайрын илч, сэтгэлийн дулаан нь энэ мэдрэмж буй за. Тиймээ чиний тусын тулд яг одоо би аз жаргалтай байна.
No comments:
Post a Comment