Зохиолч Т.Галсан гуай
Би би гэж сайрхуут
Зам минь Жим болж нарийсав
Бид бид гэж бахархуут
Жим маань Дардан болж уужрав хэмээсэн билээ. Тиймээ харгуй дардам замууд бидний амьдралд үнэхээр чухал юм. Зам үнэхээр олон янз. Тэр дундаа амьдралын зам бартаа ихтэй. Үүнтэй хэнч маргашгүй. Энэ удаа би замын нэгэн төрөл болох жим түүний бидний амьдралд хэр ойр байдаг талаар багахан мэдлэгээсээ хуваалцахаар ийн бичиж сууна. Би суурин газар төрсөн ч хөдөө нутагт өссөн нэгэн. Миний өссөн нутаг бол Завхан аймгийн Дөрвөлжин сум. Байгалийн сайхныг уушиглан, аргал хомоолын үнэрээр цээж дүүрэн амьсгалж, говийн бүлээн элсэн дээр хөл нүцгэн гүйж ёстой л нөгөө шороо идэж өссөн дөө. Нутагт минь олон сүндэр уулс бий. Манай өвөөгийн өвөлжөө бол та бидний сайн мэдэх Вансэмбэрүү гэдэг киноон дээр гардаг Бууралын цагаан овооны хажууханд нь байдаг өндөр саарал уул бий. Тэр уулын дөрвөн талд дөрвөн айлын өвөлжөө байдаг юм. Тэдгээр ууланд өвөөгийн минь ах дүүс өвөлжинө. Өдөр бүр л уулсаа энгэрлэн явган нь явган, морь тэмээтэй нь эрдэнэт малаа хөлөглөөд л нэг нэгнийгээ нэг хэсч өгнө шүү дээ. Тэр үед би бага ангийн сурагч байсан ба ойролцоо насныхаа жаалуудтай даарахыг үл ажран явгалдаг байлаа. Ийнхүү бид явсаар байгаад өвөөгийн өвөлжөөний хоёр талаар жим гаргасан байлаа. Одоо бодохнээ өвөө маань л жимээр яв, жимээр өгсөж байна гэгчлэн ярьсаар л бид жим гэж юу болох учрыг нь сайн ойлгоогүй байж жим гэж ийм юм гэдгийг аль хэдийнээ бүрэн бусаар ой тойндоо тусгасан байж. Жим бол уулын нарийхан зам юм. Энэ мэтчилэн жим бидний амьдрал олонтаа тохиож таардаг. Мэдээж суурин газраас хөдөө нутагыг зорьж мөн байгалийн сайханд аялах тэр үед болов олонтаа. Жишээ нь Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр буюу бидний дэлхийд монгол бадарчин Амай гэх нэрээрээ алдаршиж буй түүний Монтенегро улсруу хойд зүгээс Босниа Хэрзэговиний хилээр орж зүүн зүг Серби руу буцаж байхдаа Монтенегро улсад сар хагас саатсан хэмээн тэмдэглэлд жимийн талаар дурьдагдсан байдаг. Балканы дайн хуучны хүчирхэг Югослав улсыг задлах үед Серби, Монтенегро хоёр хамтдаа байсан бөгөөд ноднин Монтенегро салан бие даасан улс болсон юм. Тэрээр “би байгалийн сайхныг бишрэн сониучилж явж байхдаа тэндхийн нэгэн уулын хавцлаар явж байсан дүрслэл үнэхээр үзэсгэлэнтэй байсан ба уулын хаяагаар нарийхан зам буюу жим гаргасан бөгөөд хоёр талаар тэнгэр тулсан ойт уулс, харин замаас доошоо гүн хавцал тэгээд ёроолд нь уулын гол болох ТИТО гол байсан” хэмээн хэзээ цэг тавих нь үл мэдэх урт аялалынхаа тэмдэглэлдээ бичсэн юм.

Тиймээ жим анчид болон аялагчидад олонтаа таарч алсын зайн бартааг нь сааруулж өгдөг ач холбогдолтой юм. Бидний сайн мэдэх Гарьд Магнай, Сэрэлт, Баянбулагынхан гэх мэт монголын уран сайхны олон киноонд жим гардаг. Магад бидний амьдралын замд ч жим зам оршин байгаа санагднам. Таны амьдралын алтан шар зам өлзийтэй байх болтугай.
No comments:
Post a Comment