Хуучирсан гутлыг минь анд минь ширтэж зогсоо харагдана. Бараг цоорхойг нь битүүлэх шахан ажина. Гэхдээ тэр гутал бүтэн байсан. Гэлээ ч хоншоор нь элэгдэж гүйцэж. Биеийг минь өргөсөн дөө тэр надаас хариу нэхээгүй. Халцарч, холцорлоо гэж гомдол тээгээгүй. Нүүрний будаг, үсний сам, шүдний сойз гэж элдвийг нэхээгүй. Би түүнийгээ сонсоогүй болоод ч тэр үү цоорох шахсаныг нь анзааралгүй явж. Сэтгэл нь цоорсоныг нь сая л мэдлээ.
2013.12.23