Хvний хэл бол хvн багаж хэрэгсэл vйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хvн адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мєн. Хvн адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хvн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хvн хийсвэрлэн сэтгэсэн зvйлээ єєрийн хэл яриагаар илэрхийлдгийг хvн бvхэн мэднэ.Хvн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь єнєєг хvртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хvн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан vздэг юм билээ. Эдvгээ дэлхий дээр хvмvvн тєрєлхтний ярьдаг эсвэл бичгээр уламжилж vлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж vздэг юм байна. Анхны vедээ энэ дэлхий дээр 10000 шахам хэл байсан бололтой гэх боловч мєхєж сєнєсєєр байгаад єнєєгийн энэ эринд єєр хоорондоо ихээхэн ялгаатай хэрнээ бие биетэйгээ хvйн холбов, гарал тєрлийн хэлхээ сvлбээтэй 12 том бvлэг хэл vлдсэний нэг алтайн хэлний бvлэгт багтдаг монгол хэл минь одоо л монголчууд бидний овлигогvй тєрх, сармагчин маягийн дууриамтгай зан араншингаас болоод мєхлийн замдаа орох нь уу даа гэж сэтгэл шаналж яваагаа нуугаад яахав. Єнгєрсєн зууны 50-иад оны vед ёстой л идэр залуудаа "Vнэн" сонинд ажиллаж байхдаа Б.Ринчен гуайг бараадан эрдмийн шимээс нь бага ч болов хvртэх аз тохиож, монгол хэлний найруулга зvйн талаар чамлахааргvй мэдлэг, туршлага олж авсан маань миний амьдралд ач буянаа хайрласан болохоор би тэр ачтай хvний хэлсэн сургасныг мартахгvйгээр барахгvй байн байн дурсах, ярих дуртай байдаг юм даа.
Wednesday, June 6, 2012
Шинжлэх ухааны доктор Ш.Бирваа гуайн "Монгол хэлийг сэглэж буй өвчнүүд" нийтлэлээс сонирхуулъя /жич: Маш хэрэгтэй/

Tuesday, June 5, 2012
Дэлхийн хамгийн сүүлийн зэрлэг адуу болох тахийн уугуул нутаг Монгол
Зэрлэг адуу буюу Монголчуудын нэрлэж заншиснаар тахь 1960-аад оны сүүлээр байгаль дээр устсан түүхтэй. Харин байгаль дээр хамгийн сүүлд үлдсэн тахь Монголын баруун өмнөд хэсэгт орших Зүүнгарын говьд ажиглагдсан байдаг аж. Ийнхүү дэлхийн эрдэмтэн судлаачид Монгол нутгийг тахийн уугуул нутаг гэж үздэг байна.
Миний өссөн нутаг, аав ээжийн минь төрсөн нутаг болох Завхан аймгийн Дөрвөлжин сум энэ ховор амьтны уугуул нутаг төдийгүй өдгөө сэргээн нутагшуулж буй гурван төслийн нэг нь хэрэгжиж буй газар, нутаг юм.

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1992 оны зургаа дугаар сарын энэ өдөр бидний эх оронд дэлхий хамгийн сүүлийн зэрлэг адууг Голландын Тахь хамгаалах сангаас авч ирсэн нь өдгөө 350 тоо толгой болж өсжээ. Энэхүү зэрлэг адууг Төв аймгийн Хустайн нурууны Хустайн Байгалийн Цогцолборт Газар, Говь-Алтай аймгийнТахийн тал-Говийн их дархан цаазат газрын Б хэсэг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багын нутаг Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт энэхүү гурван төслийн хүрээнд тус тус нутагшуулж байна.
Subscribe to:
Posts (Atom)